Skip to content

Гарчиг руу орох

id-work/​DigitalVision Vectors via Getty Images

СОНОР СЭРЭМЖТЭЙ БАЙГТУН!

Яагаад ийм их уур хорсол, үзэн ядалт байна вэ?—Библид юу гэж байдаг вэ?

Яагаад ийм их уур хорсол, үзэн ядалт байна вэ?—Библид юу гэж байдаг вэ?

 Мэдээллийн хэрэгслээр үзэн ядалт, ялгаварлах үзлээс үүдэлтэй харгис гэмт хэргийн тухай, дайсагналыг дэвэргэж ярьдаг хүмүүсийн тухай мэдээ зонхилох болжээ. Бас дайн дажин, үндэс угсаагаар ялгаварлах үзлээс үүдэлтэй зэвсэгт мөргөлдөөн мэдээний гол сэдэв болж байна.

  •   «Израил Газын тэмцэл мөргөлдөөн болон дайсагнал, харгислалыг дэвэргэгч хүмүүсийн гайгаар сошиал ертөнцөд үзэн ядалтыг дэвэргэсэн үг, коммент урьд өмнө байгаагүй ихээр гарч байна»—«Нью Йорк Таймс», 2023 оны 11-р сарын 15.

  •   «10-р сарын 7-ноос хойш дэлхий дахинд үзэн ядалт, ялгаварлах үзлээс үүдэлтэй үг яриа, гэмт хэргийн тоо огцом өссөн»—НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Ерөнхийлөгч Деннис Фрэнсис, 2023 оны 11-р сарын 3.

 Дэлхийн түүхийн туршид хүмүүс бие биеэ үзэн ядсанаасаа болж үг хэлээр доромжлон, хүч хэрэглэж, талцан хуваагдаж, дайтсаар ирсэн. Библид «хорон үгсээ сум мэт онил[дог]», дайнд хөөрдөг, бүхнийг хүч хэрэглэн шийддэг хүмүүсийн тухай бичжээ (Дуулал 64:3; 120:7; 140:1). Гэхдээ өнөөдөр тархаж байгаа үзэн ядалт цаанаа нарийн учиртайг Библид тайлбарласан байдаг.

Үзэн ядалт бол өнөө үеийн онцгой шинж

 Өнөөдөр үзэн ядалт тархаж байгаагийн 2 шалтгааныг Библи илчилдэг.

  1.  1) «Ихэнх хүний хайр хөрнө» гэж Библид зөгнөсөн байжээ (Матай 24:12). Бие биеэ хайрлах биш үзэн ядахад хүргэх хандлага түгээмэл болно гэсэн байдаг (2 Тимот 3:1-5).

  2.  2) Өнөө үед үзэн ядалт хурдацтай тархаж, газар авч байгаа нь Сатан Диаволын хорон нөлөөнөөс үүдэлтэй. «Бүх ертөнц хорон муу нэгний эрхшээлд байдаг» гэж Библид бичжээ (1 Ёохан 5:19; Илчлэл 12:9, 12).

 Гэхдээ Библид бичсэнээр Бурхан үзэн ядалтыг үндсээр нь бүрэн арилгана. Үүгээр зогсохгүй, үзэн ядалтаас үүдэлтэй бүх хор хохирлыг арилгаж, хохирсон хүмүүсийн сэтгэлийн шархыг ч эдгээнэ. Библид ийм амлалт байдаг.

  •   «Тэрээр (буюу Бурхан) тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Цаашид үхэл байхгүй болно. Цаашид гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. Өмнөх юмс өнгөрөн одлоо» (Илчлэл 21:4).