ДУРСАХ ЦУГЛААНД УРИХ АЯН
Есүс гэмт хэргийг таслан зогсооно
Гэмт хэрэг, шударга бус явдлын хохирогч болно гэж яахыг хэлдгийг Есүс сайн мэднэ. Есүс гүтгэгдэж, шударга бусаар зодуулж, шүүгдэж, шийтгүүлж, цаазлуулсан. Тэрбээр гэмгүй мөртлөө өөрийгөө юман чинээ бодолгүй, дуртайяа «олны төлөө амиа зольсон» (Матай 20:28; Ёохан 15:13). Есүс Бурхны Хаант төрийн хааныхаа хувьд удахгүй дэлхий даяар шударга ёсыг тогтоож, гэмт хэргийг бүрмөсөн таслан зогсооно (Исаиа 42:3).
Есүс зорилгоо биелүүлэхэд дэлхий ямар болохыг Библид ингэж дүрсэлжээ.
«Тун удахгүй хорон санаатан үгүй болно. Чи түүний байх газрыг анхааралтай хайх боловч тэр байхгүй байх болно. Харин даруу хүн газар нутгийг өвлөж, элбэг амар амгалангаар баярлана» (Дуулал 37:10, 11).
Есүсийн бидний төлөө хийсэн бас удахгүй хийх бүхнийх нь төлөө талархаж байгаагаа яаж илэрхийлэх вэ? Есүс дагалдагч нартаа өөрийнх нь нас барсныг дурсаж байгаарай гэж захисныг Лук 22:19-д бичсэн байдаг. Тийм учраас Еховагийн Гэрчүүд жил бүр нас барсан өдөр нь цугладаг. Таныг бидэнтэй хамт 2024 оны 3-р сарын 24-нд Есүсийг дурсах цуглаанд оролцохыг урьж байна.