Библитэй холбоотой асуултын хариу
Бурхны Хаанчлал ирээсэй гэж залбирах хэрэгтэйн учир юу вэ?
Бурхны Хаанчлал бол тэнгэрт орших засгийн газар юм. Газар дэлхий дээр шударга ёс, амар тайвныг тогтоох учир уг засгийн газрын тухай залбирч байхыг Есүс дагалдагчдадаа захисан. Хүний засгийн газар хүчирхийлэл, шударга бус явдал, өвчин эмгэг гэх зэргийг арилгаж чадаагүй. Харин Бурхны Хаанчлал эдгээрийг бүрмөсөн арилгах чадалтай, арилгах ч болно. Ехова Бурхан Хүү Есүсээ Хаанчлалын Хаан болгосон. Мөн Есүстэй хамт захирах хүмүүсийг дагалдагчдынх нь дундаас сонгосон (Лук 11:2; 22:28–30-ийг уншина уу).
Хаанчлал удахгүй Бурхны эрх мэдлийг эсэргүүцдэг бүхнийг үгүй хийнэ. Тиймээс Бурхны Хаанчлалын тухай залбирдаг маань Бурхны засгийн газар хүний засгийн газруудыг халаасай гэж хүсдэгийнх юм (Даниел 7:13, 14; Илчлэлт 11:15, 18-ыг уншина уу).
Бурхны Хаанчлал хүмүүсийн сайн сайхны төлөө байна гэхийн учир юу вэ?
Есүс бол өрөвч сэтгэлтэй, төгс Хаан. Бурхнаас тусламж гуйн хашгирдаг хүн бүрд Бурхны Хүү Есүс туслах чадалтай (Дуулал 72:8, 12–14-ийг уншина уу).
Бурхны Хаанчлал ирээсэй гэж чин сэтгэлээсээ залбирдаг, Бурхны хүслийг биелүүлж амьдардаг хүмүүсийн сайн сайхны төлөө Хаанчлал ихийг хийнэ. Та Библиэс Бурхны Хаанчлалын тухай мэдэж авсандаа хэзээ ч харамсахгүй (Лук 18:16, 17; Иохан 4:23-ыг уншина уу).