Санаж байна уу?
Санаж байна уу?
Та «Харуулын цамхаг» сэтгүүлийн сүүлийн дугааруудыг анхааралтай уншсан уу ? Дараах асуултад хариулж чадаж байгаа эсэхээ шалгаарай.
Соломоны алдаанаас ямар сургамж авах вэ?
Бурхан Соломоныг ивээж, олон юм хийлгэсэн. Гэвч тэрбээр төр барьж байхдаа Бурхны зөвлөгөөг дагахаа больжээ. Соломон фараоны охиноос гадна, хуурамч шашин шүтдэг олон эмэгтэйтэй гэрлэж, хожим нь тэдэнд уруу татагдан хуурамч бурхдыг шүтэх болжээ. Тэгэхлээр үзэл бодол маань аажмаар өөрчлөгддөгийг санаж, сэрэмжлэх учиртай байх нь (Д.хууль 7:1–4; 17:17; Х.дээд 11:4–8).—12/15, хуудас 10-12.
Сараг Бурхнаас эмээдэг сайн эхнэр байсан гэхийн учир юу вэ?
Бурхан Абрахамд Ур хотоос явахыг тушаасан. Тэднийхэн гэр бүл, найз нөхдөө орхиод, дадаж дассан амьдралаа өөрчлөн, таньж мэдэхгүй газар оронд очно гэсэн үг байлаа. Харин Сара, Бурхны ивээлийг хүртэнэ гэдэгтээ итгэн, нөхрөө дэмжсэн. Олон сайхан зан чанартай тэрбээр Абрахамыг хүндэтгэдэг байсан.—1/1, хуудас 8, [англи].
Хайртай хүүгээ тахил болгон өргө гэж Ехова Абрахамд тушаасны учир юу вэ?
Исаакийг тахил болгон өргөхийг Бурхан Абрахамд зөвшөөрөөгүйг санах нь чухал. Энэ нь Хүү Есүсээ тахил болгон өргөж, үнэтэй юмаа золиослохын үлгэр загвар байсан—1/1, хуудас 23, [англи].
Тослогдсон чин сэтгэлтэй христианууд I зуунаас хойш ч дэлхий дээр байсныг хаанаас мэдэж болох вэ?
Есүсийн ярьсан «буудай» ба «зэрлэг өвсний» тухай сургаалт зүйрлэлд гардаг «сайн үрүүд» гэдгээр «хаанчлалын хөвгүүдийг» хэлдэг (Мат. 13:24–30, 38). Ургац хураах хүртэл зэрлэг өвс, буудай хамт ургах байв. Буудайн ангид хэн хэн байсныг бид баттай хэлж чадахгүй ч чин сэтгэлтэй тослогдсон христианууд өнөөдрийг хүртэл байсаар ирсэн гэж хэлэх үндэс бий.—1/15, хуудас 7.
Хармагедоноос өмнө юу болох вэ?
Хүмүүс: «Амар тайван, аюулгүй байдал» гэж тодорхой зарлан тунхаглана (1 Тес. 5:3). Засгийн газрууд хуурамч шашны эсрэг босно (Илч. 17:15–18). Тэгээд Бурхны үйлчлэгчид рүү дайрна. Дараа нь төгсгөл болно.—2/1, хуудас 9, [англи].
Атаархуу зангаа яаж засах вэ?
Атаархуу занг засахын тулд итгэл нэгтнээ халуунаар хайрлаж, Бурханд үйлчилдэг хүмүүстэй нөхөрлөн, сайныг үйлдэхийг хичээж, «баяр хөөр болж буй хүмүүстэй хамт баярлах» хэрэгтэй (Ром 12:15).—2/15, хуудас 16, 17.
Хаанахын хүмүүс науатл хэлээр ярьдаг вэ? Тэдний төлөө юу хийсэн бэ?
Эртний ацтекчууд энэ хэлээр ярьдаг байсан бөгөөд одоо ч Мексикийн 1,5 сая хүн ярьдаг гэнэ. Еховагийн Гэрчүүд науатл хэлээр сайн мэдээ дэлгэрүүлж, зарим ном хэвлэл гаргасан байна—3/1, хуудас 13, 14, [англи].
Зөвлөгөө өгөхдөө ямар ямар зарчим баримтлах ёстой вэ?
Бодит байдлыг нягтал. Зөвлөх гэж бүү яар. Даруу байж Бурхны Үгийг үндэс болго. Сүнслэг багажаа ашигла. Бусдын өмнөөс шийдвэр бүү гарга.—3/15, хуудас 7-9.
Есүс сонсогчдоо хоёр бээр яв гэсний учир юу вэ? (Мат. 5:41).
Тэр үед Израиль Ромын захиргаанд байсан учир хүчинд автаж ромчуудад үйлчлэх нь хэвийн үзэгдэл байжээ. Есүс хоёр бээр явахыг сонсогчдод уриалсан нь эрх мэдэлтнүүдийн хууль ёсоор тавьсан шаардлагыг дургүйцэлгүй биелүүл гэсэн үг ажээ.—4/1, хуудас 9.