ХАА САЙГҮЙ БЭРХШЭЭЛ
4 | Итгэл найдвараа бүү алдаарай
ЯАГААД ЧУХАЛ ВЭ?
Зовлон бэрхшээлээс болж түгших нь бие махбод, сэтгэл санаанд муугаар нөлөөлдөг. Түүгээр ч зогсохгүй олон хүн ирээдүйдээ итгэж найдахаа больж байна. Үүнээс болоод:
-
Зарим нь ирээдүйн талаар бодохыг ч хүсдэггүй.
-
Өөр зарим нь зовлон шаналлаа мартахын тулд архи, мансууруулах бодис хэрэглэдэг.
-
Бүр амьд явснаас үхсэн нь дээр гэж боддог хүмүүс ч бий.
Юу мэдвэл зохих вэ?
-
Зарим асуудал түр зуурынх ч байж мэднэ. Гэнэт сайнаар эргэхийг хэн байг гэх вэ!
-
Нөхцөл байдал өөрчлөгдөхгүй ч гэсэн бэрхшээлийг даван туулахад туслах арга зам заавал байдаг.
-
Хүн төрөлхтөнд тулгараад байгаа бүхий л асуудлыг бүрмөсөн шийдвэрлэнэ гэсэн жинхэнэ найдварыг Библи өгдөг.
Яах нь зүйтэй вэ?
Библид ингэж байдаг: «Маргаашийн төлөө хэзээ ч бүү санаа зов. Учир нь маргаашийн зовлонг маргааш үзнэ. Өдөр бүрийн зовлон тухайн өдөртөө хангалттай» (Матай 6:34).
Өнөөдрөө л анхаараарай. Маргаашийн төлөө санаа зовоод өнөөдрийнхөө хийх зүйлийг орхигдуулж болохгүй.
Муу юм болбол яана аа гэж санаа зовоод байвал стресс нэмэгдэж, ирээдүй сайхан болно гэсэн итгэл найдвар бүдгэрнэ.
Библи жинхэнэ найдвар өгдөг
Эртний нэгэн дуулалч: «Таны үг бол миний хөл дэх дэнлүү, миний зам дахь гэрэл юм» гэж Бурханд залбирчээ (Дуулал 119:105). Библид байдаг энэ үг ямар утгатайг бодож үзье.
Харанхуй шөнө дэнлүү асаавал явах замаа олж хардаг шиг, Библи судалбал хэцүү асуудлыг шийдэх мэргэн ухаантай болно.
Замын гэрэл орчныг бүхэлд нь гэрэлтүүлэхэд холын юмс тодроод ирдэгтэй адил, Библи бидэнд ирээдүйд юу болохыг хэлж өгдөг.