Skip to content

Гарчиг руу орох

ХИЧЭЭЛ 2

Ярианы хэлээр ярих

Ярианы хэлээр ярих

2 Коринт 2:17

ТОВЧ АГУУЛГА: Өөрийн үгээр чин сэтгэлээсээ яривал сонсогчдодоо санаа тавьж, яриагаа чухалд үзэж байгаагаа харуулна.

ЯАЖ ХЭРЭГЖҮҮЛЭХ ВЭ?

  • Залбирч байгаад сайн бэлдэх. Өөртөө биш яриандаа хамаг анхаарлаа хандуулж, сандрахгүй байхад туслахыг гуйн залбираарай. Ярианыхаа гол санаануудыг тогтоогоорой. Ном хэвлэл дээр байгааг үг үсэггүй давтахын оронд өөрийн үгээр хэлээрэй.

  • Чин сэтгэлээсээ ярих. Ярьж байгаа зүйл тань сонсогчдод яагаад хэрэгтэй вэ гэдгийг санаж тэдэнд анхаарал тавиарай. Ингэвэл санаа тавьж байгаа тань таны биеэ авч явах байдал, дохио зангаа, нүүр царайны хувирлаас мэдэгдэнэ.

  • Сонсогчид руугаа харах. Эвгүй сэтгэгдэл төрүүлэхээргүй бол сонсогчдынхоо нүд рүү харж яриарай. Илтгэл тавихдаа сонсогчдыг нийтэд нь юм уу гүйлгэн харахын оронд хэсэг хугацаанд нэг сонсогч дээр харцаа тогтоогоорой.