БҮЛЭГ 14
Жаргалтай айл гэр
-
Сайн нөхөр байхын тулд яах хэрэгтэй вэ?
-
Эхнэр хүн яавал үүргээ сайн биелүүлэх вэ?
-
Сайн эцэг эх байхын тулд яах ёстой вэ?
-
Хүүхдүүд ямар байвал зохих вэ?
1. Гэр бүлээрээ жаргалтай амьдрахын тулд яах хэрэгтэй вэ?
ЕХОВА БУРХАН айл болгоныг аз жаргалтай амьдраасай гэж хүсдэг учир өөрийн Үг буюу Библиэр гэр бүлийн гишүүн бүрд заавар зөвлөгөө өгч, ямар үүрэг гүйцэтгэх ёстойг нь зааж өгдөг. Хэрэв гэр бүлийн гишүүд Бурхны зөвлөсөн ёсоор дор бүрнээ үүргээ биелүүлдэг бол жаргалтай сайхан амьдарна. Есүс: «Бурхны үгийг сонсоод сахидаг хүн илүү жаргалтай!» гэж хэлжээ (Лук 11:28).
2. Айл гэр аз жаргалтай байх эсэх нь юунаас шалтгаалдаг вэ?
2 Есүсийн «Эцэг минь» хэмээсэн Ехова Бурхныг гэр бүлийг Санаачлагч гэж хүлээн зөвшөөрдөг бол гэр бүлээрээ жаргалтай амьдарна (Матай 6:9). Ехова гэр бүлийг санаачилсан учраас айл гэрийн аз жаргалын үндэс юу болохыг хамгийн сайн мэддэг (Эфэс 3:14, 15). Тэгвэл гэр бүлийн гишүүн бүр Библид бичсэнээр ямар үүрэгтэй вэ?
БУРХАН БОЛ ГЭР БҮЛИЙГ САНААЧЛАГЧ
3. Гэр бүлийн үүслийн талаар Библид юу гэж бичсэн байдаг вэ? Библид бичсэнийг үнэн гэж хэн баталсан бэ?
3 Ехова анхны хүн Адам Ева хоёрыг бүтээн, эхнэр нөхөр болгон нийлүүлж, Еден гэдэг үзэсгэлэнтэй сайхан цэцэрлэгт суулгаад, тэдэнд «Өсөн нэмэгдэж, өнөр өтгөн болж, газар дэлхийг дүүргэ» гэж хэлжээ (Эхлэл 1:26–28; 2:18, 21–24). Гэр бүлийг анх Бурхан санаачилсан гэдгийг Есүсийн хэлсэн үг баталдаг (Матай 19:4, 5). Өнөөдөр хүний амьдрал Бурхны санаж зорьж байснаас тэс өөр, зовлон бэрхшээлээр дүүрэн байгаа хэдий ч гэр бүлээрээ аз жаргалтай амьдрах боломжтой. Яавал аз жаргалтай амьдрах вэ?
4. а) Жаргалтай амьдрахын тулд гэр бүлийн гишүүн бүр яах ёстой вэ? б) Есүсийн тухай мэдэх нь ямар ач холбогдолтой вэ?
4 Гэр бүлийн гишүүн болгон Бурхныг дуурайн, бие биеэ хайрладаг бол жаргалтай амьдарна (Эфэс 5:1, 2). Тэгвэл хэзээ ч хараагүй Бурхныг хэрхэн дуурайх вэ? Ехова Бурхан өөрийгөө мэдүүлэхийн тулд ууган Хүүгээ дэлхий рүү илгээсэн (Ёохан 1:14, 18). Есүс дэлхийд байхдаа тэнгэрийн Эцгээ төгс дуурайж байсан учир Есүсийг харж, үгийг нь сонсоно гэдэг Ехова Бурхныг харж, үгийг нь сонссоноос өөрцгүй байжээ (Ёохан 14:9). Тиймээс, хүн болгон Есүсийн жишээг дуурайж, бие биеэ хайрладаг бол айл гэр аз жаргалтай байна.
НӨХРҮҮДИЙН ДУУРАЙВАЛ ЗОХИХ ЖИШЭЭ
5, 6. а) Есүс шавь нартаа яаж ханддаг байсан бэ? Энэ нь нөхрүүдэд ямар сургамжтай вэ? б) Бурхнаар уучлуулъя гэвэл яах хэрэгтэй вэ?
5 Есүс шавь нартаа хэрхэн ханддаг байсан шиг нөхөр хүн эхнэртээ тийн хандах ёстой гэж Библид зөвлөсөн байдаг. Библид «Нөхрүүд ээ, Христ хурлыг [шавь нараа] хайрлаад амиа өгсний адил эхнэрээ хайрлаж яв. ... Үүнтэй адил, нөхөр хүн эхнэрээ өөрийн бие шиг хайрлах ёстой. Эхнэрээ хайрладаг хүн өөрийгөө хайрладаг. Хүн хэзээ ч өөрийгөө үзэн яддаггүй, харин тэжээдэг, хайрладаг. Христ ч хурлыг [шавь нараа] тэжээдэг, хайрладаг» гэж бичжээ (Эфэс 5:23, 25–29).
6 Шавь нар нь алдаа гаргадаг ч Есүс тэднийг «амьдралынхаа сүүлчийн мөчийг хүртэл хайрлаж», тэдний төлөө амиа золиосолсон нь нөхрүүдэд сайхан жишээ болдог (Ёохан 13:1; 15:13). «Эхнэрээ хайрлаж яв. Тэдэнд хатуурхаж болохгүй» гэж Библи уриалдаг (Колосай 3:19). Ялангуяа, эхнэрээ ухаалаг бус алхам хийсэн үед нөхөр хүн энэ зөвлөгөөг яаж дагах вэ? Өөрөө ч гэсэн алдаа гаргадгаа, Бурхнаар уучлуулъя гэвэл яах ёстойгоо санах нь зүйтэй. Бурхнаар уучлуулъя гэвэл бусдын алдаа дутагдлыг, тэр дундаа, эхнэрийнхээ алдааг уучлах хэрэгтэй. Эхнэр нь ч гэсэн нөхрийнхөө алдааг уучлах учиртай (Матай 6:12, 14, 15-ыг уншина). Нөхөр эхнэр хоёр бие биеэ уучилдаг бол гэр бүл тогтвортой байна.
7. Есүс шавь нарынхаа юуг харгалзан үздэг байсныг нөхрүүд дуурайх хэрэгтэй вэ?
7 Есүс бас шавь нарынхаа боломж бололцоо, хэрэгцээ шаардлагыг үргэлж харгалзан үздэг байсныг нөхрүүд анхаарах нь зүйтэй. Жишээ нь, шавь нараа ядрахад «Хэдүүлээ хүнгүй газар очоод жаахан амаръя» гэж хэлсэн (Марк 6:30–32). Үүнтэй адилаар, нөхрүүд эхнэрээ анхаарч, халамжилдаг байх ёстой. Библид эмэгтэй хүнийг «хэврэг савтай» зүйрлэдгийн зэрэгцээ эхнэрээ «хүндэлж байхыг» нөхрүүдэд тушаадаг. Учир нь, эхнэр хүн ч нөхрийнхөө адилаар «амийг бэлэг болгон» Бурхнаас авсан гэж элч Петр хэлжээ (1 Петр 3:7). Бурхан хүнийг өөрт нь итгэж, үнэнч байдаг эсэхээр нь үнэлдэг болохоос, хүйсээр ялгадаггүйг нөхрүүд санах хэрэгтэй (Дуулал 101:6).
8. а) «Эхнэрээ хайрладаг хүн өөрийгөө хайрладаг» гэж яагаад хэлж болох вэ? б) Эхнэр нөхөр хоёр «нэг бие» болдог гэж юу гэсэн үг вэ?
8 «Эхнэрээ хайрладаг хүн өөрийгөө хайрладаг» гэж Библид байдаг. Учир нь Есүсийн хэлснээр, эр хүн эхнэртэйгээ «нэг бие» болдог ажээ (Матай 19:6). Тийм учраас, хүн ханиасаа өөр хүнтэй бэлгийн харьцаанд орох ёсгүй (Сургаалт үгс 5:15–21; Еврей 13:4). Эхнэр нөхөр хоёр хувиа хичээлгүй, ханийнхаа хэрэгцээ шаардлагыг анхаардаг бол бие биедээ үнэнч байж чадна (1 Коринт 7:3–5). «Хүн хэзээ ч өөрийгөө үзэн яддаггүй, харин тэжээдэг, хайрладаг» гэж Библид бичсэнийг анхаарах хэрэгтэй. Нөхрүүд, тэргүүн Есүс Христдээ тайлагнана гэдгээ санаж, өөрийгөө хайрладаг шигээ эхнэрээ хайрлах ёстой (Эфэс 5:29; 1 Коринт 11:3).
9. Элч Паул Есүсийн тухай хэлсэн бэ? Нөхөр хүн яагаад эхнэрээ хайрлан халамжлах ёстой вэ?
9 Элч Паул: «Христ Есүс ... хайрладаг» хэмээсэн байдаг (Филиппой 1:8). Есүс шавь нь болсон эмэгтэйчүүдийг халуунаар хайрлан, тэдэнд урам зориг өгдөг байв (Ёохан 20:1, 11–13, 16). Эхнэрүүд ч гэсэн эр нөхрөөсөө тийм хайр халамжийг хүсдэг.
ЭХНЭР ХҮНИЙ ДУУРАЙВАЛ ЗОХИХ ЖИШЭЭ
10. Есүс эхнэр хүнд ямар жишээ үзүүлсэн бэ?
10 Гэр бүлийг цөөн тооны ажилчинтай жижиг байгууллага гэж хэлж болно. Аливаа байгууллага тэргүүнтэй байсан цагт үйл ажиллагаа нь хэвийн явагддаг. Есүс ч тэргүүнтэй. Библид «Бурхан бол Христийн тэргүүн юм» гэж байдаг. Бас «эр хүн бол эмэгтэй хүний тэргүүн» гэжээ (1 Коринт 11:3). Есүс Бурханд захирагддаг нь бидний дуурайвал зохих жишээ юм. Учир нь хүн болгон тэргүүнтэй.
11. Эхнэр хүн нөхөртөө хэрхэн хандах ёстой вэ? Үүний дүнд нөхөр нь хэрхэн өөрчлөгдөж болох вэ?
11 Нөхөр хүн төгс бус учраас алдаа дутагдал гарган өрхийн тэргүүний үүргээ зохих ёсоор биелүүлж чадахгүй байж болох юм. Тэгвэл эхнэр хүн яах вэ? Нөхрөө дорд үзэх юм уу өөрөө тэргүүн болохыг санаархах ёсгүй. Бурхан дөлгөөн, даруу занг асар их үнэлдгийг санах хэрэгтэй (1 Петр 3:4). Нөхөр нь тэргүүний үүргээ зохих ёсоор биелүүлдэггүй байлаа ч, эхнэр хүн дөлгөөн, даруу байвал нөхөртөө захирагдахад амар байх болно. Түүнээс гадна, «эхнэр хүн нөхрөө гүнээ хүндэтгэх ёстой» гэж Библид байдаг (Эфэс 5:33). Гэтэл нөхөр нь Христийг тэргүүнээ гэж хүлээн зөвшөөрдөггүй бол яах вэ? «Эхнэрүүд ээ, нөхөртөө захирагд. Тэгвэл Бурхны үгийг дагадаггүй нөхрөө үгээрээ биш, харин биеэ авч явах байдлаараа талдаа оруулж болох юм. Учир нь тэд цэвэр ариун байдгийг тань, өөрсдийг нь гүнээ хүндэлдгийг тань ажиглана шүү дээ» гэсэн зөвлөгөө Библид байдаг (1 Петр 3:1, 2).
12. Эхнэр хүн саналаа хэлэх нь нөхрөө хүндлэхгүй байгаа хэрэг биш гэж үзэхийн учир юу вэ?
12 Нөхөр нь Еховад үйлчилдэг ч бай, үгүй ч бай, эхнэр хүн санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Нөхрөөсөө өөр саналтай байлаа ч, үүнийгээ эвтэйхэн хэлж ярих нь нөхрөө үл хүндэтгэсэн хэрэг болохгүй. Эхнэрийнх нь санал гэр бүлд бүхэлд нь тустай байж болох юм. Жишээ нь, Абрахам гэр бүлийн нэг асуудлаар эхнэр Саратайгаа санал нийлээгүй. Гэсэн ч, Бурхан түүнд «Сарагийн чамд хэлсэн бүгдийг сонс» гэжээ (Эхлэл 21:9–12-ыг уншина). Гэхдээ нөхрийнх нь эцэслэн гаргасан шийдвэр Бурхны хуультай зөрчилдөхгүй бол эхнэр нь тэр шийдвэрийг дагах ёстой. Энэ нь нөхөртөө захирагдаж байгаа хэрэг юм (Үйлс 5:29; Эфэс 5:24).
13. а) Тит 2:4, 5-д бичсэнээр, гэрлэсэн эмэгтэй ямар үүрэгтэй вэ? б) Тусдаа амьдрах болон салах тухайд Библид юу гэж байдаг вэ?
13 Эхнэр хүн гэр бүлд олон үүрэг хүлээдэг. Тухайлбал, «эр нөхөр, үр хүүхдээ хайрлах, ухаалаг, цэвэр ариун байх, ар гэрээ сайн авч явах, нөхөртөө захирагдах» ёстой гэж Библид бичжээ (Тит 2:4, 5). Энэ үүргээ биелүүлдэг эмэгтэй, нөхөр хүүхдүүдийнхээ хайр, хүндэтгэлийг хүлээдэг (Сургаалт үгс 31:10, 28-ыг уншина). Гэхдээ эхнэр нөхөр хоёр төгс бус учраас гэр бүлд ноцтой асуудал үүсэж, улмаар тусдаа амьдрах юм уу салах хэрэг гарч болох юм. Тодорхой шалтгаанаар эхнэр нөхрийг тусдаа амьдрахыг Библи зөвшөөрдөг. Гэхдээ энэ асуудалд хөнгөн хуумгай хандах ёсгүй. Учир нь Библи: «Эхнэр хүн нөхрөөсөө салж болохгүй. ... Нөхөр хүн эхнэрээсээ салж болохгүй» гэж зөвлөдөг (1 Коринт 7:10, 11). Эхнэр нөхөр хоёрын хэн нэг нь садар самуун явдалд орооцолдсон нөхцөлд л гэр бүлээ цуцлуулж болох Библийн үндэс бий (Матай 19:9).
ЭЦЭГ ЭХИЙН ДУУРАЙВАЛ ЗОХИХ ЖИШЭЭ
14. Есүс хүүхэд багачуудад хэрхэн ханддаг байсан бэ? Эцэг эхчүүд яах хэрэгтэй вэ?
14 Хүүхэдтэй хэрхэн харьцах талаар ч Есүс эцэг эхчүүдэд сайхан жишээ болдог. Нэгэн удаа шавь нар нь хүүхдүүдийг өөр рүү нь ирэхийг хориглоход Есүс: «Хүүхдүүдийг над руу ирүүл. Тэднийг бүү хорь» гэж хэлээд «хүүхдүүдийг тэврээд тэдэн дээр гараа тавин ерөөв» гэж Библид тэмдэглэжээ (Марк 10:13–16). Есүс хүүхдэд цаг зав гаргадаг байсан бол эцэг эхчүүд үр хүүхдийнхээ төлөө цаг зав гаргах ёстой биз дээ? Хүүхдийг сургаж хүмүүжүүлэхэд цаг их ордог. Тэгээд ч Ехова үр хүүхдээ сургаж хүмүүжүүлэхийг эцэг эхээс шаарддаг учир зориуд цаг гаргах хэрэгтэй (Дэд хууль 6:4–9-ийг уншина).
15. Үр хүүхдээ хамгаалахын тулд эцэг эхчүүд яах хэрэгтэй вэ?
15 Өдрөөс өдөрт завхран гажуудаж буй өнөөгийн нийгэмд эцэг эхчүүд үр хүүхдээ муу хүмүүсээс, ялангуяа, бага насны хүүхдийг садар самуунд уруу татдаг хүмүүсээс хамгаалах шаардлага гарч байна. Есүс «бяцхан хүүхдүүд» хэмээн дотночлон дууддаг байсан шавь нараа хамгаалдаг байсан. Жишээ нь, дайсанд баригдаж, алуулах гэж байхдаа шавь нараа хамгаалсан (Ёохан 13:33; 18:7–9). Эцэг эхчүүд үр хүүхдээ Диаволын хор хөнөөлөөс хамгаалахын тулд сонор сэрэмжтэй байж, тэдэндээ сэрэмжлүүлэх хэрэгтэй * (1 Петр 5:8). Хүүхэд залуусын эрүүл мэнд, ёс суртахуунд өнөөдрийнх шиг аюул занал учирч байсан үе урьд өмнө байгаагүй билээ.
16. Шавь нараа алдаа гаргахад Есүс яадаг байсан бэ? Эцэг эхчүүд Есүсийн жишээнээс юунд суралцаж болох вэ?
16 Есүсийг үхэхийн урьд орой шавь нар нь хэн нь хамгийн Лук 22:24–27; Ёохан 13:3–8). Эцэг эхчүүд үр хүүхдээ сахилгажуулахдаа Есүсийг хэрхэн дуурайх вэ? Хүүхдийг зэмлэж, шийтгэх хэрэг гардаг нь үнэн. Гэхдээ уур хилэнгээр бус, «зохистойгоор засах» нь чухал. «Илдээр дүрэхтэй адил бодлогогүй ярих» нь сайн арга биш (Иеремиа 46:28; Сургаалт үгс 12:18). Хүүхэд яагаад шийтгүүлснээ хожим нь ойлгож байвал эцэг эхийн авсан арга хэмжээ үр дүнгээ өгч байгаа нь тэр (Эфэс 6:4; Еврей 12:9–11).
агуу болох талаар маргалджээ. Тэгэхэд нь Есүс уурлаж цухалдалгүй, учирлан тайлбарлаж, даруу байхын үлгэр жишээг өөрийн биеэр үзүүлсэн (ХҮҮХДҮҮДИЙН ДУУРАЙВАЛ ЗОХИХ ЖИШЭЭ
17. Есүс хүүхдүүдэд ямар жишээ үзүүлсэн бэ?
17 Есүс бас хүүхдүүдэд эцэг эхдээ дуулгавартай байхын жишээ болдог. Тэрээр: «Эцгийнхээ сургасны дагуу би ... ярьдаг. Би үргэлж таалалд нь нийцүүлдэг» гэж хэлжээ (Ёохан 8:28, 29). Есүс тэнгэрийн Эцэгтээ дуулгавартай байсан шиг хүүхдүүд эцэг эхийнхээ үгэнд орж байхыг Библи уриалдаг (Эфэс 6:1–3-ыг уншина). Есүс Бурхны Хүү байсан ч, төгс бус эцэг эх буюу Иосеф Мариа хоёрын үгэнд ордог байсан. Энэ нь тэднийг гэр бүлээрээ жаргалтай амьдрахад тус болсон нь лавтай (Лук 2:4, 5, 51, 52).
18. Есүс тэнгэрийн Эцэгтээ яагаад үргэлж дуулгавартай байсан бэ? Дуулгавартай хүүхдүүд хэнийг баярлуулдаг вэ?
18 Хүүхдүүд яавал Есүсийг дуурайн, эцэг эхээ баярлуулж болох вэ? Эцэг эхийнхээ үгэнд орох заримдаа амаргүй байдаг. Гэхдээ Бурхан хүүхдүүдийг эцэг эхдээ дуулгавартай байгаасай гэж хүсдэг (Сургаалт үгс 1:8; 6:20). Есүс цаг үргэлж, тэр байтугай, маш хүнд сорилт тулгарахад ч тэнгэрийн Эцэгтээ дуулгавартай байсан. Нэгэн удаа Эцгийнхээ өгсөн даалгаврыг биелүүлэхэд тун хэцүү байсан учир тэрээр: «Энэ аягыг [даалгаврыг] Надаас зайлуулаач» гэж гуйжээ. Гэхдээ Эцэг нь Хүүгээрээ юу хийлгэхээ сайн мэддэг гэдгийг Есүс ойлгож байсан учир даалгавраа биелүүлсэн (Лук 22:42). Хүүхдүүд дуулгавартай байж сурвал аав ээжийгээ болон тэнгэрийн Эцгээ баярлуулна * (Сургаалт үгс 23:22–25).
19. а) Сатан хүүхдүүдийг муу юманд уруу татахын тулд яадаг вэ? б) Хүүхэд муу явдалтай орооцолдвол эцэг эх нь яадаг вэ?
19 Диавол Бурхны хуулийг зөрчүүлэх гэж Есүсийг ч сорьж байсан. Өнөөдөр ч гэсэн, хүүхдүүдийг муу юманд уруу татахыг оролддог нь ойлгомжтой (Матай 4:1–10). Хүүхдүүд үе тэнгийнхнийхээ нөлөөнд автамтгай байдгийг Сатан сайн мэддэг. Тиймээс Еховагийн хуулийг зөрчдөг хүүхдүүдтэй найзалж нөхөрлөх нь аюултай гэдгийг санаж явах хэрэгтэй (1 Коринт 15:33). Иаковын охин Дина Еховаг шүтдэггүй хүмүүстэй нөхөрлөсний гайгаар их зовлон үзжээ (Эхлэл 34:1, 2). Садар самуун явдалтай орооцолдсон хүүхэд эцэг эхээ их зовоож шаналгадаг (Сургаалт үгс 17:21, 25).
АЙЛ ГЭРИЙН АЗ ЖАРГАЛЫН ҮНДЭС
20. Жаргалтай амьдрахын тулд гэр бүлийн гишүүн бүр яах хэрэгтэй вэ?
20 Библийн зөвлөгөөг дагавал гэр бүлд тохиолддог Сургаалт үгс 31:10–31-д бичсэн «арван хуруу тэгш эхнэр» байхыг хичээгээрэй. Эцэг эхчүүд ээ, үр хүүхдээ сургаж хүмүүжүүлээрэй (Сургаалт үгс 22:6). Эцгүүд ээ, «өрхийн сайн тэргүүн байгаарай» (1 Тимот 3:4, 5; 5:8). Хүүхдүүд ээ, «эцэг эхдээ дуулгавартай байгаарай» (Колосай 3:20). Гэр бүлийн гишүүд төгс бус учраас бүгд л алддаг. Тиймээс, даруу байж, нэг нэгнээсээ уучлал гуйж байгаарай.
янз бүрийн бэрхшээлийг давахад дөхөм байдаг. Тэгэхлээр, айл гэрийн аз жаргалын үндэс нь гэр бүлийн гишүүд дор бүрнээ Библийн зөвлөгөөг ажил хэрэг болгох явдал юм. Тиймээс, нөхрүүд ээ, Есүс шавь нараа хайрладаг байсан шиг та бүхэн эхнэрээ хайрлаж яваарай. Эхнэрүүд ээ, нөхөртөө захирагдаж,21. Биднийг ямар сайхан ирээдүй хүлээж байгаа вэ? Одоо ч гэр бүлээрээ аз жаргалтай амьдаръя гэвэл яах хэрэгтэй вэ?
21 Гэр бүлээрээ жаргалтай амьдрахад тустай заавар зөвлөгөө Библид олон байдаг. Бас Еховаг шүтдэг хүмүүсийн жаргалтай амьдрах шинэ ертөнцийн тухай бичсэн байдаг (Илчлэл 21:3, 4). Тийм ээ, биднийг үнэхээр сайхан ирээдүй хүлээж байна! Гэхдээ Библийн зөвлөгөөг дагавал одоо ч гэр бүлээрээ аз жаргалтай амьдарна.
^ д/м 15 Эцэг эхчүүд хүүхдүүддээ бэлэг эрхтэн болон биеийнх нь эмзэг газарт хэн ч гар хүрэх юм уу илж таалах эрхгүй гэдгийг ойлгуулж, аюул учруулж болзошгүй газар болон хүмүүсээс сэрэмжлүүлэх хэрэгтэй. Энэ талаар Еховагийн Гэрчүүдийн хэвлэсэн «Агуу Багшаас суралцагтун» номны 32-р бүлгээс үзнэ үү (англи).