БҮЛЭГ 18
Баптисм хүртэхийн ач холбогдол
-
Баптисм хүртэх гэж яахыг хэлдэг вэ?
-
Баптисм хүртэхийн тулд ямар ямар алхам хийх хэрэгтэй вэ?
-
Бурханд өөрийгөө зориулах гэж яахыг хэлдэг вэ?
-
Баптисм хүртэх ёстойн учир юу вэ?
1. Етиопын түшмэл яагаад баптисм хүртэхээр шийдсэн бэ?
«УС байна. Яагаад баптисм хүртэж болохгүй билээ?» хэмээн І зуунд амьдарч байсан, Етиопын өндөр албаны нэгэн түшмэл, Филип гэгч дагалдагчаас асуужээ. Филип түүнд Есүсийг Бурхны амласан Мессиа мөн боҮйлс 8:26–36).
лохыг тайлбарлан итгүүлсэн бөгөөд түшмэл ч Библиэс сурч мэдсэн зүйлээ зүрх сэтгэлээрээ хүлээн авсан учраас Есүсийн шавь болохын тулд баптисм хүртэхээр шийдсэн байна (2. Баптисм хүртэх талаар нухацтай бодож үзэх ямар ямар шалтгаан байна вэ?
2 Хэрэв та Еховагийн Гэрчүүдээр хичээл заалгаж, энэ номыг эхнээс нь нямбай үзсэн бол «Би баптисм хүртэхэд болохгүй нь юу билээ?» гэж бодож байж болох юм. Ехова хүмүүсийг Диваажинд мөнх амьдруулахаар амласныг, хүн үхээд яадгийг, нас барагсад амилна гэдгийг та одоо мэддэг болсон (Лук 23:43; Илчлэл 21:3, 4; Номлогчийн үгс 9:5; Ёохан 5:28, 29). Еховагийн Гэрчүүдийн цуглаанд очдог болж, Христийн жинхэнэ дагалдагчид ямар байдгийг мэдэрсэн байх (Ёохан 13:35). Хамгийн гол нь, та өөрөө Ехова Бурхантай дотносож эхэлсэн биз ээ.
3. а) Есүс дагалдагчдадаа ямар тушаал өгсөн бэ? б) Баптисм хүртэх гэж яахыг хэлдэг вэ?
3 Бурханд үйлчлэх хүслээ хэрхэн илэрхийлж болох вэ? Есүс дагалдагчдадаа «Явж бүх үндэстнийг шавь болгогтун. ... Баптисм хүртээ» гэж тушаасан (Матай 28:19). Есүс өөрөө ч баптисм хүртэж, үлгэр жишээ үзүүлсэн (Матай 3:16). «Баптисм» гэдэг грек үг нь «шумбах» гэсэн утгатай. Ёохан Есүст баптисм хүртээхдээ түүн рүү ус цацах юм уу толгой дээр нь ус асгаагүй, харин бүх биеэр нь усанд шумбуулсан. Тиймээс баптисм хүртэх гэдэг нь бүх биеэрээ усанд шумбах тусгай ёслол юм.
4. Хүн баптисм хүртсэнээрээ юу харуулдаг вэ?
4 Баптисм хүртэх гэдэг нь Ехова Бурхантай анд нөхрийн харьцаа тогтоохыг хүсдэг хэн бүхний зайлшгүй хангах ёстой шаардлага юм. Учир нь хүн баптисм хүртсэнээрээ Бурханд үйлчлэх чин хүсэлтэйгээ олон нийтэд харуулдаг. Бас «Бурхны хүслийг гүйцэлдүүлэхдээ баярДуулал 40:7, 8). Гэхдээ баптисм хүртэхийн тулд хэд хэдэн алхам хийх хэрэгтэй.
ладгаа» баталдаг (МЭДЛЭГ БА ИТГЭЛ
5. а) Баптисм хүртэхийн тулд хийх ёстой эхний алхам юу вэ? б) Цуглаан ямар ач холбогдолтой вэ?
5 Одоо та Библийн хичээл хийж, Ехова Бурхан болон Есүс Христийн талаар мэддэг болж байгаа нь эхний алхмыг аль хэдийн хийгээд эхэлчихсэн гэсэн үг (Ёохан 17:3-ыг уншина). Гэхдээ энэ бол дөнгөж эхлэл гэдгийг санаарай. Христийн дагалдагчид «[Бурхны] хүслийг ... үнэн зөв мэддэг» байхыг хүсдэг (Колосай 1:9). Үнэн зөв мэдлэгтэй болоход Еховагийн Гэрчүүдийн цуглаан их ач холбогдолтой (Еврей 10:24, 25). Цуглаанд тогтмол очвол Бурхны тухай мэдлэг тань гүнзгийрнэ.
6. Баптисм хүртэхийн тулд юу мэдсэн байх хэрэгтэй вэ?
6 Гэхдээ баптисм хүртэхийн тулд Библид бичсэн бүхнийг мэдсэн байх шаардлагагүй. Етиопын түшмэл тодорхой хэмжээний мэдлэгтэй байсан ч Библийн зарим сургаалыг ойлгохын тулд тусламж авах хэрэгтэй байсан (Үйлс 8:30, 31). Танд ч бас сурч мэдэх юм их байгаа. Үнэндээ, Бурхны тухай мэдлэг хязгааргүй (Номлогчийн үгс 3:11). Гэхдээ баптисм хүртэх гэж байгаа бол Бурхны нэрийн ач холбогдол болон Бурхны Хаант төр гэж юу вэ, хүн үхээд яадаг вэ гэх зэргийн Библийн үндсэн сургаалыг мэддэг болж, зүрх сэтгэлээрээ хүлээж авсан байх хэрэгтэй (Еврей 5:12).
7. Библийн хичээлийн үр дүн юу байх ёстой вэ?
7 Дан ганц мэдлэг эзэмшээд л бүх юм болчихож байгаа хэрэг биш. Учир нь «итгэдэггүй хүн Бурхны таалалд нийцэхгүй» (Еврей 11:6). Эртний Коринт хотын зарим хүн Есүсийн дагалдагчдын дэлгэрүүлж байсан мэдээг сонсож, «итгээд баптисм хүртжээ» (Үйлс 18:8). Үүнтэй адилаар, та ч бас Еховагийн Гэрчүүдээр хичээл заалгаад, Библийг Бурхны Үг мөн гэдэгт итгэ дэг болсон байх учиртай. Библийн хичээлийн ачаар та Бурхны амлалтад итгэж, Есүсийн золиос биднийг аврах цорын ганц арга зам мөн гэдгийг хүлээн зөвшөөрдөг болсон нь лавтай (Иошуа 23:14; Үйлс 4:12; 2 Тимот 3:16, 17).
СУРЧ МЭДСЭНЭЭ ХҮМҮҮСТ ЯРИХ НЬ
8. Сурч мэдсэнээ хүмүүст ярих хүслийг юу төрүүлдэг вэ?
8 Итгэл батжихын хэрээр сурч мэдсэнээ дотроо хадгалаад байх аргагүй болж, Бурхан болон түүний санаа зорилгын талаар бусдад ярих чин хүсэл төрдөг (Иеремиа 20:9; 2 Коринт 4:13-ыг уншина).
9, 10. а) Библиэс сурч мэдсэнээ эхлээд хэнд ярих нь зүйтэй вэ? б) Дэлгэрүүлэх ажилд албан ёсоор оролцохыг хүсвэл яах хэрэгтэй вэ?
9 Библиэс сурч мэдсэн зүйлээ эхлээд хамаатан садан, найз нөхөд, хамт олон, таньдаг хүмүүстээ яриарай. Алсдаа, Еховагийн Гэрчүүдийн зохион байгуулдаг, сайн мэдээ дэлгэрүүлэх ажилд оролцох хүсэл төрөх нь эргэлзээгүй. Тэр үед, танд Библи зааж байгаа Гэрчид энэ тухайгаа хэлээрэй. Таныг дэлгэрүүлэх ажилд оролцох шаардлага хангасан нөхцөлд хурлын хоёр ахлагч танд хичээл заадаг Гэрчийг байлцуулан, тантай уулзаж ярилцана.
10 Тийм уулзалт «Бурхны сүргийг хариулдаг» ахлагчидтай сайн танилцах боломж олгодог (Үйлс 20:28; 1 Петр 5:2, 3). Хэрэв ахлагчид таныг Библийн үндсэн сургаалыг ойлгодог, тэр сургаалд итгэдэг, Бурхны хуулийн дагуу амьдардаг, Еховагийн Гэрч болохыг чин сэтгэлээсээ хүсдэг хүн байна гэж үзвэл, дэлгэрүүлэх ажилд албан ёсоор оролцохыг зөвшөөрнө.
11. Дэлгэрүүлэгч болохын тулд ямар ямар өөрчлөлт хийх хэрэгтэй вэ?
11 Нөгөөтээгүүр, танд засаж өөрчлөх шаардлагатай зүйл байгааг, тухайлбал, бусдаас нуудаг байсан ямар 1 Коринт 6:9, 10; Галат 5:19–21-ийг уншина).
нэг муу зуршлыг тань ахлагчид ярилцлагын явцад анзаарч болох юм. Тийм учраас, ахлагчидтай уулзахаасаа өмнө садар самуун явдалд орооцолдох, архидан согтуурах, мансууруулах бодис хэрэглэх гэх мэтийн ноцтой нүгэл үйлдэхээ болих ёстой (ГЭМШИЖ, ӨӨРЧЛӨГДӨХ НЬ
12. Баптисм хүртэх хүсэлтэй хүн болгон гэмших хэрэгтэйн учир юу вэ?
12 Баптисм хүртэхийн тулд хийх ёстой өөр алхмууд бас бий. Элч Петр: «Нүглээ уучлуулъя гэвэл гэмшиж, Бурхан руу эргэцгээ» гэж хэлжээ (Үйлс 3:19). Гэмших гэдэг нь муу үйл хийж байсандаа үнэн голоосоо харамсахыг хэлнэ. Жишээ нь, садар самуун явсан хүн гэмших ёстой нь зүйн хэрэг. Гэхдээ муу муухай хэрэг хийдэггүй байсан хүн ч гэмших шаардлагатай. Учир нь, нүгэлгүй хүн байдаггүй бөгөөд Бурхны өршөөл бүх хүнд хэрэгтэй (Ром 3:23; 5:12). Ер нь, Библи судлаагүй хүн Бурхны хүсэл тааллыг мэддэггүй тул хуулийнх нь дагуу амьдарч чаддаггүй. Тиймээс, баптисм хүртэх хүсэлтэй хүн болгон нүгэлтэй гэдгээ ухамсарлан ойлгож, гэмших ёстой.
13. Өөрчлөгдөх гэж яахыг хэлэх вэ?
13 Элч Петрийн хэлснээр, гэмшсэн хүн «эргэх» буюу өөрчлөгдөх учиртай. Өөрөөр хэлбэл, буруу үйл хийж байсандаа харамсаад зогсохгүй, амьдралын хэв маягаа бүрмөсөн өөрчилж, зөв үйл хийхээр эргэлт буцалтгүй шийдэх ёстой. Гэмшиж, өөрчлөгдөх нь баптисм хүртэхийн өмнө заавал хийх ёстой алхмууд юм.
БУРХАНД ӨӨРИЙГӨӨ ЗОРИУЛАХ НЬ
14. Баптисм хүртэхээс өмнө өөр ямар алхам хийх ёстой вэ?
14 Баптисм хүртэхээс өмнө хийх ёстой бас нэг алхам бол Ехова Бурханд өөрийгөө зориулах явдал юм.
15, 16. Бурханд өөрийгөө зориулах гэж яахыг хэлдэг вэ? Чухам ямар шалтгаанаар хүн ийм алхам хийдэг вэ?
15 Өөрийгөө зориулах гэдэг нь Бурханд үүрд үнэнч үйлчлэхээ амлан, чин сэтгэлээсээ залбирахыг хэлдэг. Ийм алхам хийх гол шалтгаан нь юу байх ёстой вэ? Жишээ нь, нэг залуу нэг бүсгүйтэй үерхдэг болжээ гэж бодъё. Бүсгүйтэйгээ дотно танилцаж, сайхан зан чанарт нь сэтгэл татагдахын хэрээр түүндээ улам хайртай болно. Яваандаа, гэрлэх саналаа хэлнэ. Гэр бүл болоход үүрэг хариуцлага нэмэгдэх боловч хайр сэтгэлтэй учир энэ чухал алхмыг өөрийн эрхгүй хийнэ.
16 Еховаг таньж мэдэн, хайрлах тусам юунаас ч хойш суулгүйгээр, байдаг чадлаараа үйлчлэх хүсэл оргилдог. Бурхны Хүү Есүс Христийг дагахыг хүсдэг хэн боловч «өөрийнхөө төлөө амьдрахаа болих» ёстой (Марк 8:34). «Өөрийнхөө төлөө амьдрахаа болино» гэдэг нь Бурханд бүх талаар дуулгавартай байхын тулд хувийн хүсэл, зорилгоо хойш тавина гэсэн үг юм. Тиймээс, баптисм хүртэхээсээ өмнө Ехова Бурхны хүсэл таалалд нийцүүлэхийг амьдралынхаа гол зорилго болгосон байх учиртай (1 Петр 4:2-ыг уншина).
АЙДСАА ЯЛАН ДИЙЛЭХ НЬ
17. Зарим хүн Бурханд өөрийгөө зориулахаас хойш суудгийн учир юу вэ?
17 Бурханд өөрийгөө зориулах нь чухал, хариуцлагатай алхам учраас зарим хүн тийм алхам хийхээс эмээн, хойш суудаг. Тийм хүмүүс Бурхны өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байх вий, нүгэл үйлдэж, сэтгэлийг нь гонсойлгох вий гэж айдгаасаа болоод өөрийгөө зориулахгүй байх нь дээр гэж боддог.
18. Еховад өөрийгөө зориулах хүсэл юуны ачаар төрөх вэ?
18 Гэхдээ Бурхныг хайрлахын хэрээр Бурхандаа өөрийгөө зориулж, амласан ёсоороо амьдрахын тулд чадах бүхнээ хийх хүсэл төрнө (Номлогчийн үгс 5:4). Еховад өөрийгөө зориулсан хүн «нэрийг нь зохистой авч яван улмаар Еховад улам их таалагдахыг» эрмэлздэг (Колосай 1:10). Бурханд хайртай л бол хүсэл тааллыг нь биелүүлэх тийм ч хэцүү биш ээ. «Тушаалыг нь биелүүлдэг бол Бурхнаа хайрладаг гэсэн үг. Бурхны тушаал хүнд дарамт биш билээ» хэмээсэн элч Ёоханы үгтэй та санал нийлэх биз ээ (1 Ёохан 5:3).
19. Бурханд өөрийгөө зориулахаас айх хэрэггүйн учир юу вэ?
19 Алдаа гаргадаггүй, төгс хүн л Бурханд өөрийгөө зориулдаг юм биш ээ. Ехова хүний боломж бололцоо хязгаартайг сайн мэддэг учир хүч хүрэхгүй зүйл хэзээ ч шаарддаггүй (Дуулал 103:14). Ехова өөрийгөө зориул сан хүнээс, амжилт гаргаасай гэж хүсдэгийн зэрэгцээ тийм хүнд туслахад бэлэн байдаг (Исаиа 41:10-ыг уншина). Тэрээр өөрт нь «бүх зүрхээрээ итгэсэн» хүний замыг «шулуун болгоно» (Сургаалт үгс 3:5, 6).
БУРХАНД ӨӨРИЙГӨӨ ЗОРИУЛСНАА «ОЛОН НИЙТЭД ТУНХАГЛАХ» НЬ
20. Еховад өөрийгөө зориулж залбираад л болоо юу? Өөр яах ёстой вэ?
20 Энэ бүлэгт үзсэн зүйлээ сайтар эргэцүүлэн бодооРом 10:10). Энэ нь юу гэсэн үг вэ?
рой. Тэгвэл Еховад залбирч, өөрийгөө зориулах шийдвэр гаргаж чадна. Бурханд үнэхээр хайртай хүн аврагдахын тулд «олон нийтэд тунхаглах» ёстой (21, 22. Итгэл үнэмшлээ хэрхэн «олон нийтэд тунхаглах» вэ?
21 Баптисм хүртэх хүсэлтэйгээ хурлынхаа ахлагчдын зөвлөлийн зохицуулагчид хэлээрэй. Тэрээр тантай Библийн үндсэн сургаалыг асуулт хариултын журмаар ярилцахыг ахлагчдад даалгана. Хэрэв ахлагчид таныг шаардлага хангасан гэж үзвэл баптисм хүртэхийг зөвшөөрнө. * Баптисм хүртэх хүмүүс тусгай илтгэл сонссоныхоо дараа илтгэгчийн тавих хоёр асуултад чанга хариулж, итгэл үнэмшлээ «олон нийтэд тунхагладаг».
22 Хүн бүх биеэрээ усанд шумбан, баптисм хүртдэг нь Бурханд өөрийгөө зориулснаа олон нийтэд батлан харуулж, Еховагийн Гэрч болж байгаа хэрэг юм.
БАПТИСМЫН БЭЛГЭДЛИЙН УТГА
23. «Эцэг, Хүү, агуу хүчний нэрээр» баптисм хүртэх гэж юу гэсэн үг вэ?
23 Есүсийн шавь нар багшийнхаа хэлсэн ёсоор, «Эцэг, Хүү, Бурхны агуу хүчний нэрээр» баптисм хүртэх учиртай (Матай 28:19). Өөрөөр хэлбэл, баптисм хүртэх хүн Ехова Бурхан болон Есүс Христийн эрх мэдлийг хүлээн зөвшөөрсөн байх ёстой (Дуулал 83:18; Матай 28:18). Түүнчлэн, Еховаг санаа зорилгоо биелүүлэхэд агуу хүч буюу үйлдэх хүч нь ямар үүрэг гүйцэтгэдгийг ойлгосон байх шаардлагатай (Галат 5:22, 23; 2 Петр 1:21).
24, 25. а) Баптисм юуг бэлгэддэг вэ? б) Дараагийн бүлгээр юуны тухай үзэх вэ?
24 Баптисм бол бэлгэдлийн утгатай, тусгай ёслол юм. Баптисм хүртэж байгаа хүн усанд шумбахдаа «үхэх» Сургаалт үгс 3:32)
буюу амьдралынхаа урьдын хэв маягийг бүрмөсөн орхиж байгаагаа, харин уснаас гарахдаа Бурхны хүсэл тааллыг биелүүлэхээр «амилж байгаагаа» бэлгэдэн харуулдаг. Гэхдээ та өөрийгөө ямар нэг ажил хэрэг, үзэл баримтлал, байгууллага хамт олонд бус, Ехова Бурханд зориулснаа санах хэрэгтэй. Өөрийгөө зориулж, баптисм хүртэх нь Бурхантай анд нөхрийн дотно харьцаа тогтоох эхлэл юм (25 Баптисм л хүртчихвэл аврагдана гэсэн үг биш ээ. Элч Паул: «Аврагдахын тулд Бурхнаасаа эмээж, Бурхнаа хүндэтгэж, улам их хичээж мэрийгээрэй» гэж захисан (Филиппой 2:12). Баптисм бол авралд хүрэх замын дөнгөж эхлэл юм. Аврагдахын тулд бид «Бурхнаараа хайрлуулж явах» ёстой (Юуда 21). Энэ юу гэсэн үг вэ? Дараагийн бүлгээр энэ тухай ярилцана.
^ д/м 21 Еховагийн Гэрчүүд гол төлөв, чуулганыхаа үеэр баптисм хүртээдэг.