Skip to content

Гарчиг руу орох

Би баптисм хүртэх хэрэгтэй юү?

Би баптисм хүртэх хэрэгтэй юү?

37-Р БҮЛЭГ

Би баптисм хүртэх хэрэгтэй юү?

Дараах зүйл үнэн үү? Худал уу? Тэмдэглээрэй.

Христийн дагалдагч заавал баптисм хүртэх ёстой.

□ Үнэн

□ Худал

Баптисмын гол зорилго нь нүгэл үйлдэхээс хамгаалах юм.

□ Үнэн

□ Худал

Баптисм хүртвэл аврагдах боломжтой.

□ Үнэн

□ Худал

Баптисм хүртээгүй хүн Бурхны өмнө хариуцлага хүлээхгүй.

□ Үнэн

□ Худал

Найзууд чинь баптисм хүртсэн бол чи бас хүртэх ёстой.

□ Үнэн

□ Худал

ЧИ БУРХНЫ тогтоосон хэм хэмжээний дагуу амьдардаг уу? Бурхантай найз болохыг хичээж байна уу? Итгэл үнэмшлийнхээ тухай бусдад ярьдаг уу? Хэрэв тийм бол баптисм хүртэх тухай бодож байгаа байх. Гэхдээ энэ алхмыг хийхэд бэлэн эсэхээ яаж мэдэх вэ? Хариуг нь мэдэхийн тулд дээр хэлсэн зүйлийн үнэн худлыг тодорхойлъё.

Христийн дагалдагч заавал баптисм хүртэх ёстой.

Үнэн. Есүс дагалдагчдадаа баптисм хүртэхийг тушаасан (Матай 28:19, 20). Есүс өөрөө ч бас баптисм хүртсэн. Христийг ийнхүү дуурайя гэвэл чи ямар шийдвэр гаргаж байгаагаа ойлгодог болсон байх ёстой, баптисм хүртэхийг чин сэтгэлээсээ хүсэх ёстой.

Баптисмын гол зорилго нь нүгэл үйлдэхээс хамгаалах юм.

Худал. Хүн өөрийгөө Еховад зориулснаа олон нийтэд харуулж баптисм хүртдэг. Нууцхан хүсэлдээ автан буруу юм хийхээс хамгаалагдах гэсэндээ биш, хэм хэмжээг нь баримталж амьдрахыг хүссэн учраас Еховад өөрийгөө зориулдаг.

Баптисм хүртвэл аврагдах боломжтой.

Үнэн. Библид баптисмыг аврагдахын тулд зайлшгүй хийх ёстой алхам гэж бичсэн байдаг (1 Петр 3:21). Гэхдээ баптисмыг гамшигт өртсөн үед өөрийгөө хамгаалуулдаг даатгал гэж бодож болохгүй. Хүн Еховад хайртай учраас үүрд мөнх түүнд чин сэтгэлээсээ үйлчлэхийг хүсээд баптисм хүртдэг (Марк 12:29, 30).

Баптисм хүртээгүй хүн Бурхны өмнө хариуцлага хүлээхгүй.

Худал. Яаков 4:17-д «Зөвийг үйлдэхээ мэддэг хэрнээ үйлддэггүй бол энэ нь нүгэл юм» гэж байдаг. Энэ үг, баптисм хүртсэн ч бай, үгүй ч бай бүх хүнд хамаатай. Хэрэв чи зөв юм хийх ёстойгоо мэддэг, яаж амьдрахаа нухацтай бодох хэмжээнд хүрсэн бол аав ээжтэйгээ юм уу, хурлынхаа төлөвшсөн Гэрчтэй энэ тухайгаа ярилцаарай. Баптисм хүртэхийн тулд юу хийх хэрэгтэйг чинь тэд хэлж өгнө.

Найзууд чинь баптисм хүртсэн бол чи бас хүртэх ёстой.

Худал. Баптисм хүртэхээ чи өөрөө чин сэтгэлээсээ хүсээд шийдсэн байх хэрэгтэй (Дуулал 110:3). Чи Еховагийн Гэрч байна гэж юу гэсэн үг болохыг бүрэн ойлгосон, тийм хариуцлага хүлээхэд бэлэн байвал баптисм хүртэх хэрэгтэй (Номлогчийн үгс 5:4, 5).

Амьдралыг өөрчлөх шийдвэр

Баптисм хүртсэн хүн их ивээл хүртдэг. Үүний зэрэгцээ Еховад өөрийгөө зориулсан ёсоор амьдрах том хариуцлага хүлээдэг.

Чи Бурханд өөрийгөө зориулахаар шийдсэн үү? Тийм бол чи үнэхээр жаргалтай амьдарна. Еховагийн төлөө амьдарч, түүнд чин сэтгэлээсээ үйлчилнэ гэдэг хамгийн агуу завшаан юм шүү (Матай 22:36, 37).

ДАРААГИЙН БҮЛЭГТ

Утга учиртай амьдрахын тулд ямар зорилго тавьж болох тухай үзнэ.

БИБЛИЙН ГОЛ ЗҮЙЛ

«Бурханд тааламжтай, амьд, ариун тахил болгон биеэ өргөж, ... оюун ухаанаа дайчлан Бурханд үйлчил» (Ром 12:1).

[Товчлол]

“Баптисм хүртсэнээ санаж явбал зөв шийдвэр гаргана, буруу зам руу орохгүй’’—Холли