Мика 7:1–20
7 Ээ халаг! Би яг л,Зуны жимс хураасны дараа,Усан үзмийн үлдэгдэл цуглуулсны дарааИдчихээр ганц ч багц усан үзэм олоогүй хүн шиг,Хүсээд байсан эрт ургацын инжрээ олоогүй хүн шиг байна.
2 Дэлхий дээр үнэнч хүн гэж үгүй болжээ.
Хүмүүсийн дунд шулуун шударга хүн нэг ч алга.
Бүгд л цус урсгах гэж отон хэвтдэг.
Хүн бүр ах дүүгээ агнах гэж тор тавьдаг.
3 Тэд мууг үйлдэхдээ гарамгай.
Ноён нь хахууль авахыг хүсдэг.
Шүүгч нь шан харамж нэхдэг.
Эрх мэдэлтэн нь хүслээ шууд хэлдэг.
Тэд бол хамсаатнууд.
4 Тэдний хамгийн гайгүй нь өргөст бут мэт.
Хамгийн шулуун шударга нь өргөстэй хашаанаас ч дор.
Гэвч харуулуудын чинь хэлж байсан шүүх өдөр ирнэ.
Тэгэхэд тэд айн балмагдана.
5 Найздаа бүү итгэ.
Дотнын анддаа бүү найд.
Өвөрт чинь хэвтдэг хүнд юу ярихаа цэгнэ.
6 Хүү нь эцгээ жигшиж,Охин нь эхээ сөрж,Бэр нь хадам эхээ эсэргүүцнэ.
Хүний дайсан гэрийнхэн нь байх юм.
7 Харин би Еховаг хүлээгээд л байх болно.
Авралын Бурхнаа тэвчээртэй хүлээнэ.
Миний Бурхан намайг сонсоно.
8 Дайсан минь ээ, надаас болж бүү баярла!
Би унасан боловч босно.
Харанхуйд амьдарч байгаа ч Ехова гэрэл минь болно.
9 Би Еховагийн эсрэг нүгэл үйлдсэн тулУурлан хилэгнэхийг нь тэвчинэ.
Хэргийг минь өмгөөлж, миний төлөө шударга ёсыг тогтоотол нь тэснэ.
Тэрбээр намайг гэрэлд гаргана.
Би түүний зөв шударгыг үзнэ.
10 Дайсан бас үүнийг харна.
«Ехова Бурхан чинь хаана байна вэ?» гэж
Надад хэлж байсан тэрбээр шившиг болно.
Түүнийг гудамжны шавхай шиг гишгэгдэхийг
Би нүдээрээ үзнэ.
11 Тэр өдөр чулуун хэрмийг чинь босгоно.
Хил хязгаарыг чинь тэлнэ.
12 Тэр өдөр Ассириас, Египетийн хотуудаас,Египетээс мөрөн* хүртэлх бүх нутгаас,Далайгаас далай, уулаас уул хүртэлх газруудаасХүмүүс чам дээр ирнэ.
13 Тэр газар оршин суугчдаасаа,Тэдний үйл хэргээс болж хоосорно.
14 Өөрийн ард түмнийг, өөрийн өмч болсон сүргийг таягаараа хариулаач.
Ойд, жимсний цэцэрлэгийн голд тусгаар амьдарч байсан үндэстнийг хариулаач.
Тэрбээр тэднийг урьдын адил Башан болон Гилеадад тэжээх болтугай.
15 «Та нарыг Египетээс гарсан тэр үеийнх шигГайхамшигт үйлсийг би та нарт үзүүлнэ.
16 Үндэстнүүд үүнийг хараад хэчнээн хүчирхэг байсан ч ичнэ.
Тэд гараараа амаа таглана.
Чих нь дүлийрнэ.
17 Тэд могой шиг шороо долооно.
Мөлхөгчид үүрнээсээ гардаг шиг, тэд бэхлэлтээсээ чичрэн гарчЕхова Бурхан руу айн бэмбэгнэсээр очно.
Тэд түүнээс* айна».
18 Ард түмнийхээ алдаа дутагдлыг уучилж,Гэм нүглийг нь хэрэгсдэггүй тан шиг Бурхан байна уу?
Та үнэнчээр хайрлахдаа баярладаг учраасУураа мөнхөд хадгалахгүй.
19 Та биднийг дахин өршөөн нигүүлсэж, алдааг маань гишгэж хаяна*.
Та бидний бүх нүглийг тэнгисийн гүн рүү шиднэ.
20 Та эрт цагт өвөг дээдэст маань тангарагласнаарааҮнэнч гэдгээ Иаковт баталж,Үнэнч хайраа Абрахамд үзүүлнэ.