Мика 1:1–16

  • Самари болон Иудаг ялласан нь (1-16)

    • Зовлонгийн шалтгаан нь нүгэл ба тэрс явдал (5)

1  Иудагийн хаан Иотам, Ахаз, Хезекиа нарын үед Морешетийн Микад* ирсэн Еховагийн мэдээ. Мика Самари болон Иерусалимын тухай үзэгдэл үзэн энэ мэдээг авсан юм.  2  «Ард түмнүүд ээ, сонсоцгоо! Дэлхий болон түүн дээр байгч бүхэн анхаарцгаа! Ехова ариун сүмдээ байна. Та нарыг Хэмжээгүй эрхт Эзэн Ехова буруутгаг.  3  Ехова орших газраасаа гарч ирж байна. Тэрбээр доош буун дэлхийн өндөр газрууд дээр гишгэнэ.  4  Хөл доор нь уул нурууд хайлж,Галд хайлсан лав мэт болно. Хөндий талууд хуваагдаж,Эгц энгэрээр урсах ус мэт болно.  5  Энэ бүхэн Иаковын тэрс явдлаас,Израйлын үр удмын нүглээс болсон юм. Иаковын тэрс явдалд хэн буруутай вэ? Самарийн оршин суугчид биш гэж үү? Иудагийн мөргөлийн өндөрлөгүүдийг хэн босгосон бэ? Иерусалимын оршин суугчид биш гэж үү?  6  Би Самарийг хээрийн балгас,Усан үзмийн талбай болгоно. Чулууг нь хөндийд хаяж,Суурийг нь ил гаргана.  7  Түүний бүх сийлмэл шүтээн бут үсэрнэ. Биеэ үнэлж олсон бүх мөнгө нь галд шатна. Би түүний бүх шүтээнийг устгана. Учир нь тэрбээр биеэ үнэлээд олж авсан мөнгөөрөө энэ бүхнийг цуглуулсан юм. Тэдгээр нь буцаад янхны хөлс болно».  8  Үүнээс болоод би цурхиран уйлж, орь дуу тавина. Хөл нүцгэн, чармаа шалдан явна. Чононцор мэт улин гасалж,Тэмээн хяруул мэт орилон гашуудна.  9  Учир нь түүний шарх эдгэшгүй. Иуда хүртэл үүнд өртсөн. Энэ гай гамшиг миний ард түмний амьдардаг Иерусалимын хаалганд хүрсэн. 10  «Үүнийг Гатад бүү мэдэгд. Огтхон ч бүү уйл. Бет-ле-афрад* шороон дээр өнхөр. 11  Шафирын оршин суугчид аа, нүцгэн шалдан, ичгүүр гутамшигтайгаар хил дав. Заананы оршин суугчид гарч ирээгүй. Бет-езелд уйлаан майлаан болж, тэр нь та нарын хоргодох газар байхаа болино. 12  Маротын оршин суугчид сайн юм хүлээсэн чЕхова гай зовлон буулгаж, тэр нь Иерусалимын дааман хаалганд хүрсэн. 13  Лахишийн оршин суугчид аа, морьдыг тэргэнд хөллө. Сионы хүмүүсийн* нүгэл та нараас эхтэй. Учир нь та нар* надад Израйл шиг тэрсэлсэн. 14  Тиймээс та нар салж хагацсаны тэмдэг болгон Морешет-гатад бэлэг өгнө. Ахзибын оршин суугчид* Израйлын хаадыг хуурсан. 15  Марешагийн оршин суугчид аа, булаан эзлэгчийг би та нар луу авчрах гэж байна. Израйлын алдар суу Адулламд хүрнэ. 16  Хайртай хүүхдүүдийнхээ төлөө үсээ хусаж, халзан бол. Тас* шиг халзан бол. Учир нь тэднийг та нараас салгаж, олзлон авч явсан».

Зүүлт

Михаел («Хэн Бурхантай адил вэ?» гэсэн утгатай) эсвэл Микаиа («Хэн Еховатай адил вэ?» гэсэн утгатай) гэдэг нэрийн товчлол.
Эсвэл «Афрагийн гэрт»
Үгч. «охины»
Сионы хүмүүсийг хэлсэн байж болох юм.
Эсвэл «гэрүүд»
Бас бүргэдийг хэлсэн байж болох юм.