Естер 10:1–3

  • Мордехаин суу алдар (1-3)

10  Ахашверош хаан эх газар, далайн арлуудад алба гувчуур ноогдуулжээ. 2  Эрх мэдэл, хүч чадлаараа хийсэн бүх үйлсийг нь болон хааны өргөмжилсөн Мордехаин суу алдрын тухай дэлгэрэнгүй түүхийг Меде, Персийн хаадын шастирт тэмдэглэсэн юм. 3  Иудей хүн Мордехаи Ахашверош хааны дараах хүн байлаа. Тэрбээр иудейчүүдийн дунд агуу бөгөөд олон ах дүүсийнхээ хүндэтгэлийг хүлээсэн, ард түмнийхээ сайн сайхны төлөө хөдөлмөрлөдөг, тэдний бүх үр удмыг амар тайван амьдруулахын төлөө зүтгэдэг* хүн байв.

Зүүлт

Эсвэл «үр удмын төлөө амар тайвныг ярьдаг»