Skip to content

2013 оны 1-р сарын 15
South Korea

Өмнөд Солонгос: НҮБ-ын Хүний эрхийн хорооны шийдвэр

Өмнөд Солонгос: НҮБ-ын Хүний эрхийн хорооны шийдвэр

2012 оны 10-р сарын 25-нд Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүний Эрхийн хорооноос итгэл үнэмшлийнхээ улмаас цэргийн алба хаахаас татгалзсан 388 хүний эрхэд Өмнөд Солонгосын засгийн газар халдсан учраас хохирлыг барагдуулах ёстой гэсэн шийдвэрийг гаргажээ. Мөн тэдний хэргийг цагаатгах хэрэгтэй гэж нэмж онцолсон. Энэ нь өмнөх оны 3-р сарын 24-ний шийдвэртэй адил байсан учраас маш чухал ач холбогдолтой. 2011 оны 3-р сарын 24-нд итгэл үнэмшлийнхээ улмаас цэргийн алба хаахгүй гэснээсээ болж шоронд хоригдсон 100 Гэрчийг өмөөрч хамгаалсан шийдвэр гарсан байжээ. Байгууллагын төлөөлөгч Хунг Дэ иль: «Өмнөд Солонгос улсад одоо хоригдож байгаа 733 залуу Гэрчийг суллахад энэхүү шийдвэр түлхэц болж өгөх юм» гэжээ.

Холбоо барих

Олон улсад: Ж.Р.Бровн, Олон нийттэй харилцах алба, +1 718 560 5000

Өмнөд Солонгост: Хунг Дэ Иль, +82 10 3951 0835