Есүс Төгс хүчит Бурхан мөн үү?
Библид юу гэж байдаг вэ?
Есүсийг дэлхийд байхад эсэргүүцэгчид нь «Өөрийгөө Бурхан болгож байна» гэж буруутгажээ (Ёохан 5:18; 10:30–33). Гэхдээ Есүс хэзээ ч өөрийгөө Төгс хүчит Бурхантай эн тэнцүү гэж хэлж байгаагүй юм. Харин ч тэрээр: «Эцэг надаас агуу» хэмээн хэлсэн байдаг (Ёохан 14:28).
Дагалдагчид нь Есүсийг Төгс хүчит Бурхан гэж үздэггүй байсан. Жишээлбэл Есүсийг амилсны дараа элч Паул: «Бурхан түүнд өмнөхөөс нь илүү их эрх мэдэл» өгсөн хэмээн бичжээ. Тэрээр Есүсийг Төгс хүчит Бурхан байсан гэж үздэггүй байсан нь тодорхой байна. Хэрэв Есүс Төгс хүчит Бурхан байсан бол Бурхан түүнд өмнөхөөс нь илүү эрх мэдлийг хэрхэн өгөх билээ? (Филиппой 2:9).