Skip to content

Бурхны нэр Есүс мөн үү?

Бурхны нэр Есүс мөн үү?

Библид юу гэж байдаг вэ?

 Есүс өөрийгөө «Бурхны Хүү» гэж хэлсэн байдаг (Ёохан 10:36; 11:4). Тэрээр хэзээ ч өөрийгөө Төгс хүчит Бурхан гэж хэлж байгаагүй.

 Түүнээс гадна Есүс Бурханд залбирдаг байсан (Матай 26:39). Тэрээр дагалдагчдадаа хэрхэн залбирахыг зааж өгөхдөө «Тэнгэрийн Эцэг минь, таны нэр ариусаасай» хэмээн хэлсэн (Матай 6:9).

 Есүс эртний Судраас эш татан хэлэхдээ Бурхны нэрийг мэдүүлж «Сонс, Израйл аа! Ехова бол бидний Бурхан. Ехова бол цорын ганц» гэжээ (Марк 12:29; Дэд хууль 6:4).