Бурхан нэртэй юү?
Библид юу гэж байдаг вэ?
Хүн бүхэн нэртэй байдаг. Тэгэхлээр Бурхан ч гэсэн нэртэй байх нь зүйн хэрэг биз дээ? Хүний нэрийг мэдэхгүйгээр тэр хүнтэй найз нөхөр болж чадна гэж үү? Тиймээс Бурхантай анд найз болохын тулд нэрийг нь мэдэх хэрэгтэй.
Хэдийгээр Бурханд «Төгс Хүчит», «Хамгийн дээд эзэн», «Бүтээгч» гэх зэрэг олон цол байдаг ч тэрээр нэрээрээ дуудуулахыг үйлчлэгчдээсээ хүсдэг (Эхлэл 17:1; Үйлс 4:24; 1 Петр 4:19). Тэгвэл Бурхны нэр хэн бэ?
Есүс нэг удаа Еврей судраас эш татаж «“Чи Ехова Бурхнаа л шүтэх ёстой. Гагцхүү түүнд үйлчлэх ёстой” хэмээн бичсэн байдаг» гэжээ (Матай 4:10). Бурхны нэрийн «Яахвэ» гэдэг хувилбарыг зөв гэж үздэг эрдэмтэд олон байдаг. Гэхдээ Ехова гэж орчуулсан хувилбарыг хамгийн өргөн хэрэглэдэг. Библийн эхний хэсгийг эртний еврейгээр бичсэн бөгөөд еврей хэлийг баруунаас зүүн тийш уншдаг. Бурхны нэрийг יהוה (ЙХВХ) гэдэг еврей дөрвөн гийгүүлэгчээр бичдэг. Үүнийг Тетраграмматон гэдэг.